Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын нэгдсэн “Нээлттэй өдөрлөг” маргааш Чингисийн талбайд 09:00-17:00 цагт болно.
Тус өдөрлөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх тодорхойлолт, архивын лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй гарган өгөх аж.
Мөн хүмүүжигчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлс, гэм хорын хохирлын төлбөр барагдуулалт, хоригдогчдын хуулиар хориглоогүй эрх, ажлын байрны сул орон тооны мэдээллүүдийг тус тус өгч, үйлчлэх гэнэ.
Энэ үеэр хүмүүжигчдийн хийсэн гар урлалын бүтээл, барилгын матераилын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулах аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!