“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран иргэдийн дунд “Өглөөний нарны алхалт”-ыг зохион байгуулжээ.
143 оролцогчид “Морин хуур” цогцолбороос Дархан 50 цогцолбор хүртэл нийт дөрвөн км алхалт хийсэн байна.
Нарны алхалтын нээлтийг Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нээж үг хэлсэн байна. Тэрбээр, Эрүүл мэндийн довтолгооны хүрээнд “Заавал хэвшүүлэх 21 дадал” ном айл өрх бүрт хүрч байгааг дурдаад, өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс алхах, гүйх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэхийг уриалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!