Богд Хааны Ордон Музейд “Хаан туульс, туулийн өргөө” нээгдлээ.
ССАЖЯамны Соёлын Өвийн Хэлтэс, Соёлын Өвийн Төв, Богд хааны ордон музейн захиргаа хамтран "Монгол тууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс ийм өргөөтэй болгож байгаа юм байна.
Үндэснийхээ соёлын уламжлалыг хадгалах, хөгжүүлэхээр зорьж буй энэ үед ардын аман соёлын талаарх ард иргэдэд ойлгуулан мэдрүүлэхэд уг өргөөний ач холбогдол оршиж байгаа.
Түүнчлэн Монгол туулийн бүх төрөл зүйлийг хамарсан дуу , дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг бүрдүүлэн ардын аман өвийг хойч үедээ сургаж, өвлүүлэн уламжлуулж, улсын нэгдсэн бүртгэлд хамруулах ажээ.
Фото сурвалжлагыг Б.Бямба-Очир/mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!