Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ноос хаана

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд 9 дүгээр сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хааж өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийхээр болжээ.

Энэ замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх юм байна. 

Гүүрийн ажлын тухайд, бүх арматурыг зангидаж дуусчээ. Одоо хэв хашмалын ажил хийгдэж байгаа юм байна. Харин гүүрийн цутгалтыг энэ сарын 13-наас эхлэх аж.