УБ хотын Захирагчийн Баянхошуу дахь ажлын алба, НИТХ-ийн Тэргүүлэгч Ш.Одгэрэлийн санаачилгаар Баянхошууны хүүхэд багачуудын тоглох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байна.
“Баянхошуу Тэмүүлэл” ТББ Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Зүүнбаян-Уулын 16, 17-р гудамжны уулзварт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тоглоомын талбай байгуулсан газар нь өмнө нь үерийн ус урсдаг ашиглалтгүй талбай байсан байна.
Шинээр байгуулсан тоглоомын талбай нь
Төслийг гүйцэтгэсэн “Баянхошуу Тэмүүлэл” ТББ нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Баянхошууны хүүхэд багачуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!