"Oil and oil shale Mongolia-2014”олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Монголд анх удаа зохион байгуулагдаж байна.
Энэ чуулга уулзалтанд газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг Rosnept, Petrochina, British gas, Sinopec, State oil, Genie Oil зэрэг дэлхийн том корпорациудын төлөөлөлөөс гадна бусад компани, байгууллагын 300 орчим төлөөлөгчид оролцож байна.
Хоёр өдөр хуралдах энэ хурал нь 6 дэд хуралдаантай.
Өнөөгийн байдлаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурван талбайд нөөц тогтоогдоод байгаа бегеед, энэ нөөцийн хэмжээ нь 332,6 сая тонн буюу, үүнээс 43,3 сая тоннын ашиглалтын баталгаат нөөц байгаа юм байна.
Уламжлалт бус газрын тосны хувьд судалгаа, эрлийн ажлууд эхэлж байгаа тул таамаг төдий нөөцтэй. Нүүрсний давхрагын метан хийн таамаг нөөц 3.2 их наяд шоо метр, шатдаг занарын таамаг нөөц нь 788 тэрбум тонн орчим гэдэг.
Монголын шатдаг занарыг кероген буюу шатах эрдэс бодисын агууламж /22%/-аараа дэлхийд хамгийн сайн чанартайд тооцогддог гэж судлаачид дүгнэсэн байдаг.
Газрын тосны салбар, тухайлбал уламжлалт бус газрын тосны салбар нь олон улсад ч манай улсын хувьд ч "шинэ залуу” салбар гэдэг.
Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд Монгол Улс газрын тос олборлогч орон болсон бегеед, энэ жил гэхэд улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Харин энэ салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Цаашид газрын тосны хэд хэдэн БХГ байгуулагдахаас гадна, уламжлалт бус газрын тос буюу занар, тодруулбал нуурсний давхаргын метан хийн олон эрлийн ажлын гэрээ байгуулагдах телев байна.
Ийм байдлаар Газрын тосны салбар манай эдийн засагт нөлөө бүхий салбар болон эрчимтэй хөгжиж байна. Энэ нь шинэчлэлийн Засгийн газар, энэ УИХ- ын уед энэ салбарт эрх зүйн таатай, өрсөлдөх чадвартай орчин бүрдсэнтэй салшгүй холбоотой гэж узэж болох юм.
Өнөөдрийн энэ чуулганы уеэр ч хэд хэдэн төслууд танилцуулагдах сурагтай. Илтгэл уншиж, шүүмж хийх нь зүйтэй ч, төслууд танилцуулагдах, тэр төсөлд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллахаар болох нь илүү үр дүнтэй. Энэ талаасаа бол энэ олон улсын хөрөнгө оруулагчдын хурал шинэлэг дэвшилттэй болж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!