Баянзүрх, Налайх дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, тус дүүргүүдийн Засаг даргын орлогч нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
2014 онд дээрх хоёр дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгөнөөс 60 тэрбум төгрөг хуваарилсан байна.
Хөрөнгийг ДЦС, зам засвар, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга, эмнэлгийн засвар үйлчилгээ зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажилд зарцуулж байгаа гэж Ж.Батзандан гишүүн хэллээ.
“Амгалан” ДЦС арваннэгдүгээр сард ашиглалтад орно
Бүтээн байгуулалтын томоохон ажлын нэг нь “Амгалан” ДЦС бөгөөд тус станц ирэх 11 дүгээр сард ашиглалтад орох гэнэ. Ингэснээр Нийслэлийн орон сууцны өрхүүдийн 25 хувийг дулаанаар хангах буюу Баянзүрх дүүргийг бүхэлд нь дулаанаар хангах боломж бүрдэх аж.
Станцын бүтээн байгуулалтын ажилд энэ жил улсын төсвөөс 70 сая доллар гаргажээ.
Түүнчлэн Дүүргийн хэмжээнд барихаар төлөвлөгдсөн замын бүтээн байгуулалтын ажлын явц сайн байгаа аж. Баянзүрхээс хотын төв рүү чиглэсэн болон Шар хадны эцсээс Улиастай, Дүнжингарав-Улиастай чиглэлийн замын ажил төлөвлөгдсөн хугацаандаа 70-80 хувийн явцтай. Богд уулын араар Яармагийн гүүрээс Баянзүрхийн товчоо хүртэлх 17.2 км замыг ашиглалтад оруулснаар нийслэлийн авто замын ачаааллыг бууруулахад чухал ач холбогдолтой болжээ.
III төрөх эмнэлгийн барилгын ажил 90 хувьтай байгаа
Баянзүрх дүүрэгт олон жил, он дамжин яригдаж байгаа нэг асуудал бол III төрөх эмнэлэг. Санхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болж, шинэ төрөх эмнэлэг барих ажил гацаанд ороод байсан билээ.
Тэгвэл хөрөнгийн асуудлыг шийдэж, гүйцэтгэлийн ажил хэвийн явагдаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн барилгын ажил 90 хувьтай байгааг тус дүүргийн Засаг даргын орлогч Б.Батцогт хэлж байна.
Өөрөөр хэлбэл, III төрөх эмнэлэг энэ онд багтаж ашиглалтад орох гэнэ.

Хороодод 100-150 хүүхдийн ортой цэцэрлэг барьж байна
Баянзүрх дүүрэгт тулгамддаг гол асуудлуудын нэг нь цэцэрлэг, сургуулийн хүртээмжийн асуудал байдаг.
Иймд шинээр цэцэрлэг, сургууль барих ажлыг эрчимжүүлсэн байна.
Тухайлбал, Баянзрх дүүргийн,
Мөн 19, 23, 21 дүгээр хороонд 180-200 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөөд ажилдаа оржээ.
Мөн Налайх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг засаж, тохижуулсан бөгөөд БНСУ-тай хамтран II эмнэлгийн дэргэд оношлогооны төв барихаар бэлтгэл ажилдаа орсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!