Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/757 дугаар захирамж гаргалаа.
Захирамжаар төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6,0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх/ барилгын ажлын зураг төсөлд тусгагдаагүй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний эзэмшлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөд шаардлагатай байгаа 81 765 900 төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг үүрэг болголоо.
Цахилгаан дамжуулах агаарын шугамын 2 ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх ажлын гүйцэтгэл, үр дүнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газрын даргад даалгалаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|