Амиа алдсан албан хаагчдын ар гэрт буцалтгүй тусламж олголоо
Энэ сарын нэгний өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад автомашины ослын улмаас харамсалтайгаар амь насаа алдсан Онцгой байдлын дөрвөн албан хаагчын ар гэрт буцалтгүй тусламж олгох хотын даргын захирамж гарчээ.
Ингэснээр Нийслэлийн Онцгой байдлын газрын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа С.Цэндсүрэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, онцгой байдлын ахмад Ж.Эрдэнэбаяр, гал түймрийн улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахмад Ч.Ганхүү, нягтлан бодогч, онцгой байдлын ахмад Б.Намжилмаа нарын ар гэрт тус бүр 1.000.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ.
Харамсалтайгаар амиа алдсан талийгаачдийг өнөөдөр сүүлчийн замд нь үдсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
