Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ой болж байна

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал  өнөөдөр  Өвөрхангай аймгийн Хархорин хотод эхэлнэ.

Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин Сайдын Яамны төлөөлөл оролцохыг сацуу манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүдээр илтгэл өрнүүлэн хэлэлцэх ажээ.

Дэлхийн өв-Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, архелоги антропологийн дурсгал ихтэй нутаг юм.

Түүнчлэн Орхоны хөндийгөөс бунхант булш, түүний ханын зургууд олддог бөгөөд эдгээрт хийсэн судалгаа, Хөшөө Цайдамын дурсгал болоод Хорхорум хотын түүхийн дурсгалын асуудлаар хэлэлцүүлэг өрнөх юм байна.