- Цагдаагийн алба хаагчид маргааш өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана -
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан маргааш Монгол Улсад ажлын айлчлал хийх гэж байна.
Энэ үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж
Энэ ажлыг иргэд, олон нийтэд аль болох ачаалал, хүндрэл үүсгэхгүй байх талаас нь зохион байгуулалтын түвшинд ажиллаж байна.
Иймээс иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас хүсэж байна.
Мөн хамгаалалт хийгдэх нутаг дэвсгэр, цагуудын талаарх мэдээллийг тухайн үед нь Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим сайт болох www.police.gov.mn, цахим хуудас www.facebook.com/policemng хаягууд болон бусад мэдээллийн сайтуудаар түгээх юм.
Харин эрхэм жолооч та “Авто радио 96,3” фм дээр долгионоо тааруулан тухайн өдрийн ачаалалтай зам, цагийн талаархи мэдээллийг тогтмол хүлээн авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!