2021/08/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.77₮
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
23°
|
15°
B30
УЛААНБААТАР
21°
|
12°
04:00
S31
10°
05:00
S31
10°
06:00
S32
10°
07:00
S32
11°
08:00
S32
14°
09:00
S30
17°
10:00
S30
20°
11:00
S32
22°
12:00
S32
24°
13:00
S30
26°
14:00
S30
27°
15:00
S30
27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

САЙН ҮЙЛС: 25 дугаар тусгай сургуулийн эмчилгээний биеийн тамирын өрөөг тохижуулжээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг

“Нарлаг- Улаанбаатар” ротари клубээс Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн эмчилгээний биеийн тамирын өрөөг тохижуулан өнөөдөр хүлээлгэн өглөө.

Тус сургуульд  Хэл ярианы болон тулгуур эрхтний, биеийн ерөнхий хөгжлийн хоцрогдолтой, сурах болон бие эрхтний бэрхшээлтэй, дауны хам  шинжтэй хүүхдүүд суралцдаг юм байна.

Өмнө нь багш нарын өөрсдийн гараар хийсэн тоног төхөөрөмж дээр эмчилгээ хийгддэг байсан.

25 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан Д.Ганбүргэд “Манай сургуульд энэ хичээлийн жилд 245 хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдүүдээс 73 нь эмчилгээний биеийн тамирын өрөөнд дасгал хийж, нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдана. Өмнө нь багш нарын өөрсдийн гараар хийсэн тоног төхөөрөмж дээр эмчилгээ хийгддэг байсан” гэлээ.

“Нарлаг-Улаанбаатар” ротари клуб нь ОУ-ын ротари хөдөлгөөний гишүүн бөгөөд 2013 онд байгуулагдсан юм байна. 25-р сургууль дээр хэрэгжүүлсэн уг төсөл нь тэдний анхны төсөл ажээ.

“Нарлаг-Улаанбаатар” ротари клубийн энэ жилийн ерөнхийлөгч Б.Булган “Манай клуб одоогийн байдлаар 15 гишүүнтэй эдний 13 нь ээжүүд байгаа. Энэ удаагийн төслийг гишүүдийнхээ хувийн хандиваар хийсэн. Нийтдээ 6 сая орчим төгрөг болсон” хэмээн ярилаа.

Эмчилгээний биеийн тамирын өрөө нь 62 метр квадрат талбайтай бөгөөд тохижилтын ажлын хүрээнд

  • Цонхыг нь сольж дулаалах
     
  • Хуучин модон шалыг солих
     
  • Хүүхдүүдийн хувцас хэрэглэлийг хийх олон тасалгаатай шүүгээ байрлуулах
     
  • Эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж байрлуулах ажлуудыг хийжээ.

 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11
25 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан Д.Ганбүргэд

Зураг
12
“Нарлаг-Улаанбаатар” ротари клубийн энэ жилийн ерөнхийлөгч Б.Булган

x