Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Украйны армид зэвсэг илгээх хэрэгтэй гэв

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 2
MorninigNews.mn

АНУ-ын сенатчид Ерөн­хийлөгч Б.Обамаг Украйны засаг захиргаанд зэвсэг ил­гээхийг уриалсан талаар ВВС мэдээллээ. 

Сенатын олон улсын харилцаа эрхэлсэн хо­рооны тэргүүн Роберт Ме­нендес “Украйны арми Оросын талыг баримтлагч хэт дав­рагчидтай тулалдахад зэвсэг хэрэгтэй байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “түрэмгийллийнхээ” ха­риуг амсах ёстой” гэж хэл­сэн байна. 

Тэрбээр CNN агент­лагт өгсөн ярилц­ла­га­даа “Украйны зүүн өмнөд хотуудад үймээн са­­муун гаргаж буй салан тус­­гаарлагчид биш Оросын цөм­рөн орсон явдал гэж ойлгохоор байна” хэмээжээ. 

Түүнчлэн сенатч Жон Маккейн “Энэ уриалга нь Орос Украйнд “цөмрөн орсон­­той” холбоотойгоос бус Украйны хэрэгт “хөнд­­лөн­гөөс оролцож байна” гэ­сэн үг биш.

Урьд нь Улсын аюулаас хамгаалах хорооны хурандаа байсан В.Путин одоо Оросын хаант улсыг сэргээхийг хүсч байна. Зэр зэвсэг шаардлагатай бай­гаа украйнчуудад зэвсэг илгээж, тулалдах боломж бий болгооч” гэсэн аж. 

Дашрамд дурьдахад ОХУ-ын Ерөн­хий­лөгч В.Путин Украйны зүүн өмнөд нутгийн хямралыг шийдвэрлэхийг өмнө нь уриалж байсан юм. 

Зураг