Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

В.Путины тухай сонирхолтой АРВАН баримт

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Маргааш манай оронд айлчлах ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний тухай сонирхолтой баримтуудыг танилцуулж байна.

  1. Владимир Путин Ленинград (одоогийн Санкт Петрбург) хотод тус бүр гурван гэр бүл хамтдаа амьдардаг нийтийн байранд өсчээ. Тэр байрныхаа шатны хонгилд харх агнадаг байснаа дурссан байдаг.
  2. Путиний өвөг эцэг Лениний зусланд тогооч хийдэг байжээ. Мөн дараа нь Сталинд үйлчилж байсан байдаг.
  3. Путин 18 насандаа жүдогийн хар бүс авсан ба одоо ч тулааны урлагаар хичээллэдэг гэдэг. Тэр энэ сонирхлоо амьдралынхаа философи гэж тодорхойлж байжээ.
  4. Путин тагнуулчийн түүхийг өгүүлсэн ном зохиолд дуртай. Нэг удаа Путин “бүтэн армийн хийж чадаагүйг ганц хүн хийж чаддаг нь миний сэтгэлийг татдаг” гэж хэлж байжээ.
  5. Путин их сургуулиа төгсмөгцөө КГБ-д элссэн ба 1980-аад оныг Баруунд тагнуул хийж мэдээлэл дамжуулах хүмүүсийг олж элсүүлэх үйл хэрэгт зориулсан гэдэг.
  6. Путин гэрийн ноходдоо тун хайртай ба заримдаа гадны улс төрчидтэй уулзахдаа ч дагуулж явдаг гэнэ. Үүнийг нь зарим хүмүүс уулзаж байгаа хүнээ айлгаж нөлөөлөх зорилготой гэж тааварладаг байна.
  7. Путин Герман хэлээр чөлөөтэй ярьдаг. Харин Англи хэлэнд төдийлөн сайнгүй гэжээ.
  8. Путин болон түүний эхнэр 2013 онд театрт балет үзэж байхдаа завсарлагаанаар нь салах болсноо зарлаж байжээ.
  9. Путин хоёр охинтой ч тэдний амьдрал маш нууц байдаг. Тэд их сургуульд орохдоо хуурамч нэрээр орж, ямар мэргэжилтэй, хаана амьдардаг зэрэг нь огт ил болоогүй байгаа гэнэ.
  10. Путин жинхэнэ үнэн алдартны шашинтан бөгөөд ижил хүйстний гэрлэлтийг чөтгөр шулмын үйлтэй адилтган үзэж итгэл үнэмшлээ харуулдаг.