Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн Аварга Ж.Нарантунгалагт баяр хүргэе

Өглөөний сонин
2014 оны 9 сарын 1
MorninigNews.mn
Дэлхийн Аварга Ж.Нарантунгалагт баяр хүргэе

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон тулааны One Fighting Championship-ийн хагас хөнгөн жингийн аваргын тулаанд Монголын тамирчин Ж.Нарантунгалаг ялалт байгууллаа.

Холимог тулааны урлаг ид хөгжиж байгаа энэ үед Ази тивийн хамгийн том байгууллагa нь One Fighting Championship болж байна.

One Fighting Championship-ын featherweight буюу хагас хөнгөн жингийн (66 кг) аваргын төлөөх тулаан Ж.Нарантунгалаг, Японы тамирчин Кожи Оиши нарын хооронд наймдугаар сарын 29-д болсон юм. Энэхүү тулаанд Ж.Наранжаргал өрсөлдөгчөө ялж, LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга боллоо.

Эдүгээ 38 настай Ж.Наран­тунгалаг өнгөрсөн жилийн тавдугаар сард LFC-ийн хөнгөн жингийн дэлхийн аварга цолоо хамгаалахаар Японы Кожи Андотой тулалдсан ч ялагдаж байсан юм.

Зураг