20:50 2014/08/31
Шийдвэрлэх 5 дахь барилдаанд Б.Мөнхтуяа өрсөлдөгч бөхдөө цэвэр ялагдлаа.
Ингэснээр 3:2 харьцаагаар Францын баг алтан медаль хүртэж манай баг мөнгөн медаль дээр буулаа.
20:46 2014/08/31
4 дэх барилдаанд манай ОУХМ Ц.Наранжаргал өрсөлдөгч бөхөө 1 торгуулиар яллаа.
Багийн харьцаа Монгол 2:2 Франц
Шийдвэрлэх 5 дахь барилдааныг Б.Мөнхтуяа хийх болно.
20:40 2014/08/31
3 дахь барилдаанд ОУХМ Б.Мөнгөнчимэг Францын бөхөд вазари үнэлгээгээр ялагдлаа.
Багийн харьцаа Монгол 1:2 Франц
Одоо манай Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нар барилдана. Ц.Наранжаргал ялж байж 5 дахь барилдаанд Б.Мөнхтуяа гарах болно.
20:32 2014/08/31
2 дахь барилдаанд манай тамирчин ОУХМ Д.Сумъяа өрсөлдөгч бөхөө юко үнэлгээгээр яллаа.
Багийн харьцаа Монгол 1:1 Франц
20:25 2014/08/31

Эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-ний аваргын төлөөх эхний барилдаанд манай ОУХМ М.Бундмаа Францын бөхөд юко үнэлгээгээр ялагдлаа.
Монгол 0:1 Франц
19:59 2014/08/31
Жудогийн 2014 оны ДАШТ багийн төрлөөр сүүлчийн өдрөө үргэлжилж байна.
Хэсэгтээ Казахстан, Кубын багийг Хагас шигшээд Польшийн багийг ялж аваргын төлөө гарч ирсэн манай эмэгтэй баг аваргын төлөө Францын багтай хэдхэн мөчийн дараа барилдах гэж байна.
Харин манай эрэгтэй баг эхний барилдаанаа Японы багтай хийж 5:0 харьцаагаар илт ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
20:25 2014/08/31

Эмэгтэйчүүдийн багийн ДАШТ-ний аваргын төлөөх эхний барилдаанд манай ОУХМ М.Бундмаа Францын бөхөд юко үнэлгээгээр ялагдлаа.
Монгол 0:1 Франц
20:32 2014/08/31
2 дахь барилдаанд манай тамирчин ОУХМ Д.Сумъяа өрсөлдөгч бөхөө юко үнэлгээгээр яллаа.
Багийн харьцаа Монгол 1:1 Франц
20:40 2014/08/31
3 дахь барилдаанд ОУХМ Б.Мөнгөнчимэг Францын бөхөд вазари үнэлгээгээр ялагдлаа.
Багийн харьцаа Монгол 1:2 Франц
Одоо манай Ц.Наранжаргал, Б.Мөнхтуяа нар барилдана. Ц.Наранжаргал ялж байж 5 дахь барилдаанд Б.Мөнхтуяа гарах болно.
20:46 2014/08/31
4 дэх барилдаанд манай ОУХМ Ц.Наранжаргал өрсөлдөгч бөхөө 1 торгуулиар яллаа.
Багийн харьцаа Монгол 2:2 Франц
Шийдвэрлэх 5 дахь барилдааныг Б.Мөнхтуяа хийх болно.
20:50 2014/08/31
Шийдвэрлэх 5 дахь барилдаанд Б.Мөнхтуяа өрсөлдөгч бөхдөө цэвэр ялагдлаа.
Ингэснээр 3:2 харьцаагаар Францын баг алтан медаль хүртэж манай баг мөнгөн медаль дээр буулаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!