Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Сагсан бөмбөгийн ДАШТ эхний тоглолтууд явагдлаа

Б.Дөлгөөн
2014 оны 8 сарын 30
iKon.MN

Сагсан бөмбөгийн 2014 оны ДАШТ Испани улсад өнөөдөр эхэллээ.

Дэлхийн 213 орноос шигшэгдсэн 24 баг 4 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд өнөөдөр 4 хэсгийн нийт 12 тоглолт явагдахаас одоогийн байдлаар эхний 3 тоглолт явагдаж дуусаад байна.

Хорват 81:78 Филиппин

АНУ-ын иргэн, NBA Брүүклин Нэтс багийн хүчний довтлогч, төвийн тоглогчийн байрлалд тоглолдог Андре Блатчийг багтаа нэгтгэсэн Азийн төлөөл Филиппиний шигшээ баг европийн шилдгүүдийн нэг Хорватын шигшээг хожих шахлаа.

Андре Блатч тоглолтын шилдэг нь байж оноо авалт болон самбараас бөмбөг авалтаар бүх тоглогчдыг тэргүүллээ.

Оноо авалт: 28

Самбараас бөмбөг авалт: 12

Бөмбөг таслалт: 1 

Оновчтой дамжуулалт: 0

Хаалт: 0

 

 

Украйн 72:60 Б.Н.Доминик улс

Ангол 80:69 БНСУ

Харин өнөөдрийн оргил тоглолт Франц-Бразил улсуудын хооронд шөнийн 00 цагт болох гэж байна. 

Тиаго Сплиттер, Лиандро Барбоса, Андерсон Варежао, Нэнэ Хиларио тэргүүтэй Бразилийн шигшээ баг
Николас Батум, Борис Диав тэргүүтэй Францын шигшээ баг

Сагсан бөмбөг сонирхогч та бүхэн ДАШТ -ийн турш ikon.mn сайтын ИСПАНИ 2014 хуудастай хамт байж өдөр тутмын тоглолтын хуваарь болон тоглолтын үр дүнгийн талаарх мэдээллийг авч байхыг урьж байна.

Бид хэсгийн тоглолтууд дууссаны дараа Сагсан Бөмбөгийн ДАШТ-ний ТААМАГЛАЛ хуудсыг Монголын интернэт хэрэглэгчдэд танилцуулах болно. 

ТААМАГЛАЛ хуудсаар дамжуулан та хувийн ТААМАГЛАЛАА дэвшүүлж олон нийтийн сүлжээгээр найзуудтайгаа хуваалцах боломжтой болно.

Скайтел - ХЯЗГААРГҮЙ ...