16:17 2014/08/30
Н.Түвшинбаяр хэсгийн 3 дахь барилдаанд Арабын Нэгдсэн Эмират улсын бөх Иван Ремаренкод цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Иван Ремаренко Молдав гаралтай ба хожим иргэншлээ сольж Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн болсон юм байна.
2012 оны Лондоны олимпд -90 кг жинд барилдаж байсан тэрбээр D хэсгийн аварга болж шилдэг 8-д шлгарлаа.
15:32 2014/08/30
ОУХМ Б.Тэмүүлэн хэсгийн 3 дахь барилдаанд Бразилийн бөх Давид Моура /2014 оны Парисийн их дуулгын мөнгөн медальтай/ барилдаж даралтаар цэвэр ялагдлаа.
Б.Тэмүүлэн ялагдсанаар тэмцээнээ дуусгаж байна.
15:30 2014/08/30
-100кг Олимпийн алт мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр D хэсгийн 2 дахь барилдаанд хөх өмсгөлтэй гарч Казахстаны бөх Максим Раковтой /дэлхийн аваргын алт, мөнгөн медальт/ барилдлаа.
Барилдааны үндсэн цаг 2, 2 торгуулиар дуусч барилдаан алтан оноогоор шийдэгдэж Н.Түвшинбаяр аварга юко үнэлгээ авч ялалт байгууллаа.
Түүний дараагийн өрсөлдөгч Арабын нэгдсэн Эмират, Канадын бөхчүүдийн ялсан нь байх болно.
14:48 2014/08/30
ОУХМ Б.Тэмүүлэн хэсгийн 2 дахь барилдаанд хөх өмсгөлтэй гарч Пакистаны бөх Ахмад Баттай барилдлаа. Барилдаанд Пакистаны бөх 4 торгууль авснаар манай бөх ялалт байгууллаа.
Түүний дараагийн өрсөлдөгч Бразилийн бөх Давид Моура /2014 оны Парисийн их дуулгын мөнгөн медальтай/
Б.Тэмүүлэнгийн үндсэн барилддаг жин -100кг бөгөөд энэ удаагийн ДАШТ -с эхлэн +100кг жинд барилдаж байна.
13:53 2014/08/30
2012 оны Олимпийн наадмын -100кг жинд манай Н.Түвшинбаярыг ялж аварга болсон Тагир Хайбулаев энэ удаагийн ДАШТ -д зодоглож байгаа бөгөөд В хэсэгт багтсан юм байна.
Хэрэв 2 бөх бүх учраа бөхчүүдээ ялбал дахин аваргын төлөө хоорондоо таарах боломжтой хэсэгт орцгоожээ.
13:30 2014/08/30
+100кг жинд манай бөх ОУХМ Б.Тэмүүлэн эхний барилдаанд Хятадын бөх Лью Жиантай барилдаж өчих мэхээр цэвэр яллаа.
13:04 2014/08/30
Жудогийн 2014 оны ДАШТ 6 дахь өдрөө үргэлжилж байна.
-100кг жинд 44 бөх зодоглож байгаа ба манай бөх Олимпийн алт мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр D хэсэгт багтсан ба хэсгийн эхний барилдаанд гоц мөргөнө.
Харин 2 дахь барилдаанд Казахстаны бөх Максим Раковтой /дэлхийн аваргын алт мөнгөн медальт/ барилдана.
+100кг жинд 37 хүчтэн зодоглож байгаа ба манай бөх Б.Тэмүүлэн хэсгийн эхний барилдаанд Хятадын бөх Лью Жиантай барилдана.
13:30 2014/08/30
+100кг жинд манай бөх ОУХМ Б.Тэмүүлэн эхний барилдаанд Хятадын бөх Лью Жиантай барилдаж өчих мэхээр цэвэр яллаа.
13:53 2014/08/30
2012 оны Олимпийн наадмын -100кг жинд манай Н.Түвшинбаярыг ялж аварга болсон Тагир Хайбулаев энэ удаагийн ДАШТ -д зодоглож байгаа бөгөөд В хэсэгт багтсан юм байна.
Хэрэв 2 бөх бүх учраа бөхчүүдээ ялбал дахин аваргын төлөө хоорондоо таарах боломжтой хэсэгт орцгоожээ.
14:48 2014/08/30
ОУХМ Б.Тэмүүлэн хэсгийн 2 дахь барилдаанд хөх өмсгөлтэй гарч Пакистаны бөх Ахмад Баттай барилдлаа. Барилдаанд Пакистаны бөх 4 торгууль авснаар манай бөх ялалт байгууллаа.
Түүний дараагийн өрсөлдөгч Бразилийн бөх Давид Моура /2014 оны Парисийн их дуулгын мөнгөн медальтай/
Б.Тэмүүлэнгийн үндсэн барилддаг жин -100кг бөгөөд энэ удаагийн ДАШТ -с эхлэн +100кг жинд барилдаж байна.
15:30 2014/08/30
-100кг Олимпийн алт мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр D хэсгийн 2 дахь барилдаанд хөх өмсгөлтэй гарч Казахстаны бөх Максим Раковтой /дэлхийн аваргын алт, мөнгөн медальт/ барилдлаа.
Барилдааны үндсэн цаг 2, 2 торгуулиар дуусч барилдаан алтан оноогоор шийдэгдэж Н.Түвшинбаяр аварга юко үнэлгээ авч ялалт байгууллаа.
Түүний дараагийн өрсөлдөгч Арабын нэгдсэн Эмират, Канадын бөхчүүдийн ялсан нь байх болно.
15:32 2014/08/30
ОУХМ Б.Тэмүүлэн хэсгийн 3 дахь барилдаанд Бразилийн бөх Давид Моура /2014 оны Парисийн их дуулгын мөнгөн медальтай/ барилдаж даралтаар цэвэр ялагдлаа.
Б.Тэмүүлэн ялагдсанаар тэмцээнээ дуусгаж байна.
16:17 2014/08/30
Н.Түвшинбаяр хэсгийн 3 дахь барилдаанд Арабын Нэгдсэн Эмират улсын бөх Иван Ремаренкод цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
Иван Ремаренко Молдав гаралтай ба хожим иргэншлээ сольж Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн болсон юм байна.
2012 оны Лондоны олимпд -90 кг жинд барилдаж байсан тэрбээр D хэсгийн аварга болж шилдэг 8-д шлгарлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!