Үндсэн хууль бол тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын баталгаа болж бид бүхний эв нэгдлийг батжуулан, тогтвортой байдал, харилцан ойлголцлын гол үндэс болсон.
Нурсултан Назарбаев
Наймдугаар сарын 30-ны өдөр бол Казахстан улсын хувьд түүхэн тэмдэглэлт өдөр юм. Энэ өдөр тус улс Үндсэн хуулийнхаа өдрийг тэмдэглэдэг билээ. Өдгөөгөөс 19 жилийн өмнө Казахстаны ард түмэн түүхэн сонголтоо хийж, хөгжлийн замаа тодорхойлсон юм. Тэртээ 1995 онд ард түмний эрх чөлөөт байдлын баталгаа болох Үндсэн хуулиа батлан гаргасан байдаг. Үндсэн хуулийнхаа заалт бүрийг ягштал мөрдсөний хүчинд богино хугацаанд төрийн үндсэн бүтцийг бий болгож, тусгаар тогтнолоо батжуулж чаджээ.
Өнгөрсөн хугацаанд Казахстаны Үндсэн хууль нь бусад хуулийнхаа суурь нь болж, нийгмийн хөгжлийг урагшлуулах боломж нөхцлөөр хангаж өгсөн байна. Тус улсад олон зуун үндэстэн ястан оршин суудаг учраас тэдэнд тэгш эрх, хөгжих боломжийг адил нөхцөлд олгосон нь ардчилсан зарчимд нийцсэн явдал болжээ. Ийм ч учраас Үндсэн хуулийн баярын өдөр нь Казахстаны томоохон баяруудын нэгэнд тооцогдцог байна.
Судлаачдын үзэж буйгаар тус улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын зөв гаргалгаа нь Казахстанд нэг ч удаа аливаа улс төрийн хямрал гарах нөхцлийг бүрдүүлээгүй юм.
Тус улсын улс төр, үзэл санааны чөлөөт байдал, газар. нутгийн халдашгүй бүрэн бүтэн байдал, төрийн зарчим, төрийн билэгдэл, хувийн өмчийн халдашгүй байдал, ард иргэдийн эдлэх эрх, эрх чөлөө, ерөнхийлөгчийн засаглалын хэлбэр, төр засгийн шинэ систем бүхнийг Үндсэн хуульдаа бататгаж хуульчилсан байна.
Судлаачдын үзэж буйгаар тус улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын зөв гаргалгаа нь Казахстанд нэг ч удаа аливаа улс төрийн хямрал гарах нөхцлийг бүрдүүлээгүй юм.
2012 он Астанад шашин шүтлэгтний тэргүүнүүдийн IV их хурал уламжлал ёсоор зохион байгуулагдсан “Энх тайван харилцан ойлголцол бол хүн төрөлхтний сонголт юм” гэсэн уриатай болж байв. Чуулганы хүрээнд улс түмний эх хэл, соёлыг сэргээн хөгжүүлэх, эх оронч үзлийг бий болгох, олон үндэстэн ястны эв нэгдэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх талаар олон талт үйл ажиллагааг зохион байгуулжээ. Казахстанд үндэсний цөөнхийн 200 гаруй сургууль цэцэрлэг нээгдэж амралтын өдрүүдэд явагддаг хэлний сургалтын төвүүд олноороо байгуулагдсан байна.
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлиййн орнуудаас анхлан татвар, тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийг гаргасан байдаг. Энэ нь хуучны ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудад томоохон үлгэр дууриал болсон гэж үздэг ажээ. Эдийн засгийн огцом өсөлтийн явцад хэдэн зуун тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтууд хийгдэж байна.
Шинэ зууны эхний долоон жилийн дотор дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хоёр дахин нэмэгдэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлт 1.5 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Казахстан улс дэлхийн “Экспо-2017”-г зохион байгуулах эрхийг авсан нь тус улсын эдийн засгийн өсөлт, хөгжлийн нэг үзүүлэлтийг илтгэсэн хэрэг болсон юм.
Н.Назарбаев: “Экспо-2017 бол манай улсын төдийгүй нийслэл хотын маань эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлж өгөх нэмэлт хүч болно.
Уг үзэсгэлэнд энерги эрчим хүчний баталгаатай эх үүсвэрийг бий болгоход чиглэгдсэн стратегийн төлөвлөгөө, шинэ технологийн эрэл хайгуул хийх судалгаа явуулах зорилготой юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахыг дэмжих, эрчим хүчний нөөц үүсвэрийг үр ашигтай ашиглахад ард иргэдийг оролцуулах талаар анхаарах ажээ. Дэлхийн Экспо-2017-д дэлхийн 100 гаруй улс орон оролцох төвөлтэй байна.
Казахстаны ерөнхийлөгч Н.Назарбаев тус үзэсгэлэнгийн ач холбогдлын талаар тэмдэглэж хэлсэн үгэндээ “Экспо-2017 бол манай улсын төдийгүй нийслэл хотын маань эдийн засаг, дэд бүтцийг хөгжүүлж өгөх нэмэлт хүч болно. Энэ нь тусгаар тогтнолоо зарласнаас хойшхи олон улсад бидний олсон хамгийн том амжилт мөн бөгөөд Казахстанд том эргэлт авчрах болно.
Манай улсын нийслэлд дэлхийн шинжлэх ухаан, техник, технологийн ололт амжилтууд тавигдаж ард иргэд маань ирээдүйн зорилтот эдийн засгийн хөгжлийг харах болно. Бидний хувьд “Экспо” мега төсөл болон хувирч манай улс орны өнцөг булан бүр үр ашиг хүртэж, шинэчлэл инноваци ашиглан хөгжих асар хүчтэй түлхэц болно” хэмээсэн байна.
Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд Казахстан улс эдийн засаг болон олон улсын харилцаагаа үлэмж хөгжүүлж чаджээ. Тухайлбал, дэлхийн 138 улс оронтой дипломат харилцаа тогтоож тэдгээр улс орнуудтай нийтдээ 3000 орчим гэрээ хэлэлцээр хийсэн байна.
Интеграцичлал бол эдүгээ цаг үеийн чухал шаардлага мөн. Дэлхийн улс орнуудад зохион байгуулалттай гэмт хэрэг, тухайлбал аллага, харгислал, хүчирхийлэл, хар тамхины худалдаа, тероризмтэй хамтын хүчээр тэмцэх боломжтой. Энэ үйл хэрэгт тус улс манлайлан оролцогчдын нэг юм. Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа бол Казахстан улсын гадаад бодлогын чухал нэг хэсэг нь байдаг ажээ.
Азийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн асуудлаар зөвлөгөөн хийхийг уриалсан Н.Назарбаевын санаачлагыг олон улс орнууд дэмжиж байгаа.
ОХУ, Беларусь болон Казахстаны оролцоотой Гаалийн холбоог нэгдмэл эдийн засгийн орон зайг бий болгох, интеграцичлалд орох зүй ёсны алхам гэж үздэг байна. 2010 онд Казахстан улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагыг тэргүүлэн ажилласан нь тус улсын гадаад бодлогын ахиц, дэвшлийг илтгэсэн үйл хэрэг болсон юм.
1992 оноос тус улс Европын холбооны хооронд албан ёсны харилцаа бий болсон байдаг. Европын холбоотой харилцан түншлэл ба хамтын ажиллагааны тухай гэрээ хэлэлцээр хийсэн нь харилцааны эх суурийн үндэс болсон гэж судлаачид үздэг ажээ. Азийн улс орнуудын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн асуудлаар зөвлөгөөн хийхийг уриалсан Н.Назарбаевын санаачлагыг олон улс орнууд дэмжиж байгаа юм.
Тус улсын гадаад бодлогын салшгүй нэг хэсэг бол Шанхайн хамтын нийгэмлэг гэж хэлж болно. Мөн Исламын ертөнцийн хамтын ажиллагааны байгууллагыг 2011 онд тэргүүлэн ажилласан нь олон улсад гадаад бодлого нь хүлээн зөвшөөрөгдөх нэг алхам болсон байдаг. Эдгээр бүх үйл ажиллагаа нь Үндсэн хуулийнх нь тусгал мөн хэмээн үздэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!