Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилийн Олимпийг зохион байгуулагчид 70 мянган сайн дурынхныг ажиллуулна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

2016 онд Бразилийн Рио- де- Жанейро хотод Олимпийн наадам болохтой холбогдуулан зохион байгуулагчид нь олимпод оролцогчид болон үзэгчдэд туслах сайн дурынхныг бүртгэж эхлэсэн тухай Олимпийн хорооны цахим хуудсан дээр мэдээлжээ.

Олимпийн наадам болон Паралимпийн наадмын үеэр ажиллах 70 мянган хүнийг сайн дурын ажилтнаар авахаар төлөвлөж байгаа юм байна.

Олимпийн наадам Бразилийн Рио-де-Жанейро хотноо 2016 оны найм болон есдүгээр сард болох юм.

Хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдэг болсон, дэлхийн хамгийн том спортын наадмын үеэр ажиллах сайн дурныхныг бүртгэж авсны дараа эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг англи хэлний сургалтанд суулгаж, тэмцээний үеэр хийж гүйцэтгэх ажлын чиглэлийнх нь дагуу бэлтгэлд хамруулах юм байна.

Олимпийн наадмын үеэр үзэгч болон тэмцээнд оролцогчдод туслах сайн дурын ажилтнаар бүртгүүлэх хүмүүс нь бразильчуудаас гадна 18-аас дээш насны гадаадын харьяат иргэд ч байж болох гэнэ.

Зохион байгуулагчдын мэдэгдснээр орос, хятад, араб, англи зэрэг гадаадын 40 хэлний аль нэгээр эсвэл хэд хэдэн хэл мэддэг хүмүүсийг сайн дурын ажилтнаар бүртгэх юм байна.

Сайн дурын ажилтнаар ажиллах сонирхолтой хүмүүсийг энэ оны 11 дүгээр сарын 15 хүртэл Олимпийн наадмын цахим хуудсаар дамжуулан бүртгэх гэнэ. 


Эх сурвалж: Риа новости