Монголын Үйлдвэрчний эвлэл шуурхай утас ажиллуулж эхэллээ.
Зарим аж ахуйн нэгж, байгууллага ажилчдынхаа цалин хөлсийг цаг хугацаанд нь олгохгүй байх, төсөв хэмнэх нэрээр ажилтнуудаа бөөнөөр нь цомхотгох зэрэг гомдол МҮЭ-ийн холбоонд ирсээр байгаа аж.
Ийм зөрчлийг газар авахуулахгүй байх, гаргасан зөрчлийг арилгах үүднээс иргэдийн гомдлыг 1800-1292 /энгийн тариф/, 70112128 утсаар авч байгаагаа дуулгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!