Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 01-нээс автобусууд хуучин маршрутаараа явна

Г.Номин, iKon.mn
2014 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 22-ноос эхлэн авто машины дугаарын сүүлийн оронг тэгш сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулж байгаа.

ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО

Дээрх зохицуулалттай холбоотойгоор нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлж байна. 

Энэ нь иргэд 500 төгрөгийн тасалбараар өдрийн турш хэдэн ч удаа нийтийн тээврийн хэрэгслээр богино эргэлтийн маршрутаар сэлгэлт хийж, зорчиж байгаа юм. 



Харин ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө иргэдэд үйлчлэх юм байна.