20:31 2014/08/25
ОУХМ мастер Г.Болдбаатар ОХУ-ын бөхийг нэг торгуулийн илүүгээр ялж жудогийн 2014 оны ДЭЛХИЙ АВАРГА боллоо.
Ийнхүү манай улсаас жудогийн 3 дахь дэлхийн аварга цолтон төрлөө.
Алт - Г.Болдбаатар
Мөнгө - Беслан Мудранов (ОХУ)
Хүрэл - Наохиса Такато (Япон), Папинашвили Амиран (Гүрж)
ОУХМ Г.Болдбаатар Монгол төрийн алтан соёмбот далбааг Челябинскийн тэнгэрт мандууллаа.
19:31 2014/08/25
Шигшээ 8-д ОУХМ Г.Болдбаатар Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдаж нэг торгуулийн илүүгээр ялалт байгууллаа.
Ингэснээр ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медалийн болзол хангаж байгаа бөгөөд алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтой барилдана.

16:32 2014/08/25
ОУХМ Г.Болдбаатар хагас шигшээд Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдана. Энэ барилдаанд Г.Болдбаатар Гүржийн бөхийг ялсан тохиолдолд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болно.
2014 оны 2 сард болсон Парисын Их Дуулгад аваргын төлөө Г.Болдбаатар Гүржийн бөх Папинашвилийг ялан түрүүлж байсан юм.
Хагас шигшээ барилдаан Монголын цагаар 19:00 цагаас эхэлнэ.
Г.Болдбаатарын Парисын их дуулгад Папинашвилиг ялсан барилдааны бичлэг.
15:56 2014/08/25
М.Уранцэцэг хэсгийн 3 дахь барилдаанд 2014 оны бүх Японы аварга Кондо Амитай барилдаж юко үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
15:19 2014/08/25

МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг хэсгийн 2 дахь барилдаанд Хятадын бөх Сие Шишитэй барилдаж 2 торгуулийн зөрүүгээр ялалт байгууллаа.
М.Уранцэцэг хэсгийн 3 дахь барилдаанд 2014 оны бүх Японы аварга Кондо Амитай барилдана.
15:01 2014/08/25
ОУХМ Г.Болдбаатар D хэсгийн аваргын төлөө Казастаны бөх Имашеев Айбектэй барилдаж юко үнэлгээгээр ялан хэсгийн аварга боллоо.
Г.Болдбаатар дэлхийн аваргаас медаль хүртээгүй байсан манай улсын шилдэг тамирчин билээ.
14:31 2014/08/25

ОУХМ Г.Болдбаатар хэсгийн 3 дахь барилдаанаа Тайваны бөхтэй хийж 02:26 минутанд цэвэр яллаа. Ингэснээр хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөө Казахстаны бөх Имашеев Айбектэй барилдана. Айбек 1992 онд төрсөн 22 настай.
Хамгийн сүүлд 2014 оны 3 сард болсон Европийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа тамирчин юм.
14:27 2014/08/25
Г.Отгонцэцэг 2 дахь барилдаанаа Кубын бөх Алварезтэй хийж вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
14:12 2014/08/25

2013 оны дэлхийн аваргын мөнгөн медалт, ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа Францын бөх Софианэ Милоустой /2010 оны Европийн аварга/ барилдаж үндсэн цаг 1, 1 юко үнэлгээтэй 3, 3 торгуультай дуусч улмаар барилдаан алтан оноогоор шийдвэрлэгдсэн ба нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар Францын бөхөд ялагдлаа.
Д.Амартүвшин маань дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжгүй болж тэмцээнээ дуусгалаа.
13:36 2014/08/25
-60кг жинд зодоглож буй ОУХМ Г.Болдбаатар Туркийн бөхийг цэвэр яллаа.
13:31 2014/08/25

-48кг жинд эхний барилдаанаа хийсэн Г.Отгонцэцэг ОХУ-ын бөх Ирина Долговатай барилдаж үндсэн цагт хэн хэн нь үнэлгээ авсангүй, торгуулсангүй.
Улмаар барилдаан алтан оноогоор шийдэгдэж манай бөх нэмэлт цагийн 00:37 дахь секундэд вазари үнэлгээ авч нутгийн бөхийг яллаа.
12:15 2014/08/25
Жудо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотод өнөөдөр эхэлж байна. Өнөөдөр -60кг эрэгтэй, -48кг эмэгтэй жингийн барилдаанууд явагдах ба Монголын цагаар 13:00 цагаас барилдаж эхэлнэ. Эдгээр жинд манай улсаас -48кг жинд МУГТ М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг, -60кг жинд Г.Болдбаатар, Д.Амартүвшин нар зодоглоно.
-60кг
Энэ жинд зодоглож буй хамгийн алдартай тамирчин бол Наохиса Такато /Япон, 21 настай/ юм. Тэрбээр 2013 оны Рио Де Жаниерогийн дэлхийн аварга /манай Д.Амартүвшинтэй алтын төлөө барилдаж аварга болсон/. Их дуулгын аварга, Мастерсийн аварга.

-48кг
-48кг жинд зодоглож буй алдартай тамирчдаар МУГТ М.Уранцэцэг /2013 оны дэлхийн аварга/ болон 2014 оны бүх Японы аварга Кондо Ами нарыг нэрлэсэн байна.

13:31 2014/08/25

-48кг жинд эхний барилдаанаа хийсэн Г.Отгонцэцэг ОХУ-ын бөх Ирина Долговатай барилдаж үндсэн цагт хэн хэн нь үнэлгээ авсангүй, торгуулсангүй.
Улмаар барилдаан алтан оноогоор шийдэгдэж манай бөх нэмэлт цагийн 00:37 дахь секундэд вазари үнэлгээ авч нутгийн бөхийг яллаа.
13:36 2014/08/25
-60кг жинд зодоглож буй ОУХМ Г.Болдбаатар Туркийн бөхийг цэвэр яллаа.
14:12 2014/08/25

2013 оны дэлхийн аваргын мөнгөн медалт, ОУХМ Д.Амартүвшин эхний барилдаанаа Францын бөх Софианэ Милоустой /2010 оны Европийн аварга/ барилдаж үндсэн цаг 1, 1 юко үнэлгээтэй 3, 3 торгуультай дуусч улмаар барилдаан алтан оноогоор шийдвэрлэгдсэн ба нэмэлт барилдаанд манай бөх торгуулснаар Францын бөхөд ялагдлаа.
Д.Амартүвшин маань дэлхийн аваргын медалиа ихэрлүүлэх боломжгүй болж тэмцээнээ дуусгалаа.
14:27 2014/08/25
Г.Отгонцэцэг 2 дахь барилдаанаа Кубын бөх Алварезтэй хийж вазари үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
14:31 2014/08/25

ОУХМ Г.Болдбаатар хэсгийн 3 дахь барилдаанаа Тайваны бөхтэй хийж 02:26 минутанд цэвэр яллаа. Ингэснээр хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй боллоо.
Г.Болдбаатар хэсгийн аваргын төлөө Казахстаны бөх Имашеев Айбектэй барилдана. Айбек 1992 онд төрсөн 22 настай.
Хамгийн сүүлд 2014 оны 3 сард болсон Европийн нээлттэй тэмцээнээс алтан медаль хүртээд байгаа тамирчин юм.
15:01 2014/08/25
ОУХМ Г.Болдбаатар D хэсгийн аваргын төлөө Казастаны бөх Имашеев Айбектэй барилдаж юко үнэлгээгээр ялан хэсгийн аварга боллоо.
Г.Болдбаатар дэлхийн аваргаас медаль хүртээгүй байсан манай улсын шилдэг тамирчин билээ.
15:19 2014/08/25

МУГТ, дэлхийн аварга М.Уранцэцэг хэсгийн 2 дахь барилдаанд Хятадын бөх Сие Шишитэй барилдаж 2 торгуулийн зөрүүгээр ялалт байгууллаа.
М.Уранцэцэг хэсгийн 3 дахь барилдаанд 2014 оны бүх Японы аварга Кондо Амитай барилдана.
15:56 2014/08/25
М.Уранцэцэг хэсгийн 3 дахь барилдаанд 2014 оны бүх Японы аварга Кондо Амитай барилдаж юко үнэлгээгээр ялагдан тэмцээнээ дуусгалаа.
16:32 2014/08/25
ОУХМ Г.Болдбаатар хагас шигшээд Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдана. Энэ барилдаанд Г.Болдбаатар Гүржийн бөхийг ялсан тохиолдолд алтан медалийн төлөө барилдах эрхтэй болно.
2014 оны 2 сард болсон Парисын Их Дуулгад аваргын төлөө Г.Болдбаатар Гүржийн бөх Папинашвилийг ялан түрүүлж байсан юм.
Хагас шигшээ барилдаан Монголын цагаар 19:00 цагаас эхэлнэ.
Г.Болдбаатарын Парисын их дуулгад Папинашвилиг ялсан барилдааны бичлэг.
19:31 2014/08/25
Шигшээ 8-д ОУХМ Г.Болдбаатар Гүржийн бөх Папинашвили Амирантай барилдаж нэг торгуулийн илүүгээр ялалт байгууллаа.
Ингэснээр ОУХМ Г.Болдбаатар мөнгөн медалийн болзол хангаж байгаа бөгөөд алтан медалийн төлөө ОХУ-ын бөх Беслан Мудрановтой барилдана.

20:31 2014/08/25
ОУХМ мастер Г.Болдбаатар ОХУ-ын бөхийг нэг торгуулийн илүүгээр ялж жудогийн 2014 оны ДЭЛХИЙ АВАРГА боллоо.
Ийнхүү манай улсаас жудогийн 3 дахь дэлхийн аварга цолтон төрлөө.
Алт - Г.Болдбаатар
Мөнгө - Беслан Мудранов (ОХУ)
Хүрэл - Наохиса Такато (Япон), Папинашвили Амиран (Гүрж)
ОУХМ Г.Болдбаатар Монгол төрийн алтан соёмбот далбааг Челябинскийн тэнгэрт мандууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!