БШУЯ-ны захиалгаар хүн амын тоо ихтэй Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд 100 хүүхдийн цэцэрлэг баригдаж, ашиглалтад ороход бэлэн болжээ.
Канад технологийн модон бүтцээр баригдсан шинэ цэцэрлэг энэ сарын 25-аас хүүхдүүдээ бүртгэж эхлэх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны яам,Дэлхийнбанк хамтран 2012 оны гуравдугаар сараас “Боловсролыг дэмжих олон улсын түншлэлийн сургуулийн өмнөх боловсрол” төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнд энэ намар хэд хэдэн шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулах юм байна.
Харин яамны зүгээс энэ хичээлийн жилд нийтдээ 102 цэцэрлэгийг барьж, ашиглалтад оруулна гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!