Намрын ургац хураалт эхэлж байгаатай холбоотойгоор ҮХААЯ-ны ахлах мэргэжилтэн Н.Оюунсувдаас зарим зүйлийг тодруулаа.
-Хүнсний ногооны тариалалт өсч байгаа ч үнэд төдийлөн өөрчлөлт алга гэдгийг хүмүүс хэлж байна?
-Сүүлийн жилүүдэд хүнсний ногооны тариалалт өсч байгаа. Тэр хэрээр үнэд нөлөөлдөг гэдгийг хэлмээр байна. Эртийн ургацаас эхлэн ургац хураалт хүртэл хөдөө орон нутгаас нийслэл рүү ногоо орж ирэхээр үнэ буурдаг. Ургац гарч эхэлж байх үед үнэ бага зэрэг өсөлттэй байсан. Ялангуяа нарийн ногооны үнэ өндөр байсан.
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд ногооны үнэ өмнөх жилийнхээс өндөр байсан шүү дээ. Харин цаашид үнэ өсөхгүй байх боломж бий юу?
-Есөн нэр төрлийн ногооны үнэ сүүлийн 3-4 жил харьцангуй тогтвортой байгаа. Тухайлбал, шар лууван, манжин, хүрэн манжин, гоньд. Харин импортоор орж ирж байгаа нарийн ногооны үнэ өндөр байгаа.
Гэхдээ өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй. Яагаад гэвэл нарийн ногоог хүлэмжинд тарьж эхэлсэн. Өөрсдийнхөө боломжийн хэрээр тариалж байгаа нь импортын ногооны үнийн өсөлтийг сааруулж байна.
-Намрын ногоон өдрүүдээс өмнө нийслэлд хүнсний ногоо худалдаалах үзэсгэлэн худалдаа зохион байгуулах уу?
-Нийслэлийн зургаан дүүрэгт төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ борлуулах цэгийг өнгөрсөн баасан гаригаас ажиллуулж эхэлсэн. Ногоочдоо бүлгийн зохион байгуулалтаар ажиллуулахаар төлөвлөсөн. Учир нь бүх хүнийг нэг зэрэг зогсоох боломжгүй. Тиймээс хоорондоо зохицон ээлжээр эзэмшихээр зохион байгууллаа.
Мөн ирэх сарын 21-22 өдрүүдэд Чингисийн талбайд намрын ногоон өдрүүд үзэсгэлэнг зохион байгуулахаар ажиллаж байна.
Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш:
| Хүнсний бүтээгдэхүүн | “Баянзүрх" зах | “Нарантуул" ОУХТ | |
|---|---|---|---|
| ‘Алтан тариа” | Дээдийн дээд | 1600 төгрөг | 1550 төгрөг |
| Дээд | 1200 төгрөг | 1150 төгрөг | |
| 1 -р гурил | 1000 төгрөг | 950 төгрөг | |
| Будаа | 2200 төгрөг | 2100-3000 төгрөг | |
| Элсэн чихэр | 1600 төгрөг | 1500-1800 төгрөг | |
| Сүү | 1000-2400 төгрөг | 1000-2400 төгрөг | |
| “Атар" талх | 1050 төгрөг | 1050 төгрөг | |
| Өндөг | 250-330 төгрөг | 230-390 төгрөг | |
| Төмс | 1300 төгрөг | 1000 төгрөг | |
| Лууван | 2000 төгрөг | 1500 төгрөг | |
| Байцаа | 1000 төгрөг | 600 төгрөг | |
| Сонгино | 2000 төгрөг | 1500 төгрөг | |
| Үхрийн мах | Ястай | 8000 төгрөг | 7500 төгрөг |
| Ясгүй | 9000 төгрөг | 8500 төгрөг | |
| Хонины мах | 6500 төгрөг | 6500 төгрөг | |
| Адууны мах | 6800 төгрөг | 6500 төгрөг |
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!