Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Үс уналтыг эмчлэх эмийг АНУ-д амжилттай туршжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг

АНУ- ын эрдэмтэд үс унах аполеци эмгэгийн улмаас халзарсан хүмүүсийн үсийг ургуулах бэлдмэл гарган авчээ. 

Голомтот алопеци буюу үс унах өвчин нь дархлааны өвчин бөгөөд үүний улмаас толгойн үс хэсэгчлэн болон бүхэлдээ унадаг юм. Энэ өвчин хүн амын 0.5 хувьд илэрдэг байна.

Америкийн эрдэмтэд энэ өвчнийг анагаахын тулд урт хугацааны судалгаа хийж, дархлааны эд эсүүд үсний фолликулыг устгадаг гэдгийг олж тогтоосныхоо дараа эмээ хулганууд дээр туршсан байна. Улмаар руксолитниб эмийг гурван өвчтөнд өдөрт хоёр удаа уухаар бичиж өгчээ.

Таван сарын туршид өвчтөнүүд ясны эдийг эмчилэхэд ашиглагддаг руксолитниб эм уусан байна. Туршилтанд орсон гурван өвчтөн таван сарын туршид өдөр бүр руксолитниб эмийг ууснаар үс нь ургаж эхлэжээ. “Бид эмийг өвчтнүүд дээр туршиж эхлэсэн. Хэрэв үр дүн нь эерэг гарч, сөрөг нөлөө гарахгүй бол энэ төрлийн өвчтэй хүмүүсд ихээхэн тус болно” хэмээн Колумбийн их сургуулийн анагаахын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Рафаэль Клайнз өгүүлжээ. 

Голомтот алопеци нь аль ч насанд илэрч болох ч голчлон өсвөр насны болон залуу хүмүүст тохиолддог байна. Алопеци нь ихэвчлэн гормоны улмаас үүсдэг эрчүүдийн энгийн халзралттай огт холбоогүй. Тиймээс энгийн халзан хүмүүст энэ шинэ арга нэг их тохирохгүй гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна.