ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ам.долларын ханш буурчээ

Б.Тогтох
2014 оны 8 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт арилжааны банкуудад зарагдаж байсан ам.долларын ханш 1905 төгрөгөөс уруудаж, өнөөдрийн байдлаар 1864 төгрөгтэй тэнцэв. Энэ нь долларын ханш  гурван хоногийн дотор 30 төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. 

Сүүлийн саруудад ам.долларын ханш өссөн шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын үнэ хямдарсантай холбон тайлбарлаж буй ч зарим хүмүүсийн хувьд зориудын зохимол өсөлт байж магадгүй хэмээн хардахад хүргээд байгаа юм гэнэ. 

Өнгөрсөн жилийн зунаас эхэлж  нийлүүлэлт буурсан гэдэг шалтгаанаар ам.долларын ханш багагүй өссөн нь иргэдийг бухимдуулж улстөржих нэг сэдэв болсон. Үүнээс бол аж ахуйн нэгжүүд алдагдалд орж, Монголын ажил олгогчдын эздийн холбоо, ҮЭХ хамтран долларын ханшийг хүчээр барихыг уриалах болсон билээ. 

Монголбанк долдугаар сарын сүүлээр ам.долларын өсөлтийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ нэмсэн ч олигтой үр дүнд хүрээгүй. 

Тэгвэл өнөөдөр ам.долларын ханш 30 төгрөгөөр буурсан нь ямар шалтгаантай нь тодорхойгүй ч өнөөдрөөс эхлээд бага зэрэг суларч байгаа нь сайн мэдээ хэмээн эдийн засагчид үзэж байна. 



Түүнчлэн, Монгол Улс Өрийн удирдлагын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж гаднаас дахин бонд босгож түүнийгээ үйлдвэржилт, хөдөө аж ахуй, барилгын салбарт зарцуулж чадвал ам.доллар дахин 250 төгрөгөөр ч буух боломж харагдаж байгаа аж.

Зураг