Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалт хийнэ

Өдрийн шуудан
2014 оны 8 сарын 19
Өдрийн шуудан
Зураг зураг

НЗДТГ-т “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалтыг энэ сарын 22-ноос 31-ний өдрийг дуустал 07:00-23:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах” санал Нийслэлийн замын цагдаагийн газраас иржээ.

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хотод орж ирэх тээврийн хэрэгслийн TOO эрс өсдөг нь замын түгжрэл үүсэх гол шалтгаан болдог. Энэ талаар НЗДТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Түвшинтөгсөөс тодрууллаа.

-Улсын дугаарыг тэгш сондгойгоор хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцуулах нь шийдэгдсэн үү?

-Одоогийн байдлаар Нийслэлийн замын цагдаагийн газраас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах түр зохицуулалт хийх санал ирээд байгаа. Энэ саналын дагуу Засаг даргын захирамж гарах ёстой.

-Энэ талаар НИТХ хэлэлцэх  үү?

-Түр зохицуулалт учраас  заавал  НИТХ-ээр хэлэлцэх шаардлагагүй. 

-Засаг даргын захирамж гарсны дараагаар хэрэгжинэ  гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Засаг даргын захирамж  гарсны  дараагаар бид мэдээлэл хийх болно.

 

Зураг