Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолоор Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Ойн ажлын хүрээнд ОХУ-аас хүндэт зочид төлөөлөгчид Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэх юм. Тиймээс ойг угтаж халхын голын дайны холбогдолтой хөшөө, дурсгалт газруудыг сэргээн засварлах ажил нийслэлд өрнөж байна.
Үүнтэй холбоотойгоор Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөт цогцолборыг сэргээн засварлаж байгаа бөгөөд энэ сарын 12, 13-ны өдрүүдэд Зайсан толгой орчмын автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!