
Норвегийн Тромсө хотод үргэлжилж буй дэлхийн шатрын 41 дэх олимпиадын мэдээллээс хүргэе.
Дөрөвдүгээр өргийн тоглолтууд манай цагаар наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө болж, Монгол Улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг Хорваттай, эмэгтэйчүүдийн шигшээ баг Алжиртай тоглосон.
Эрэгтэйчүүдийн чансааны 59 дүгээрт бичигдсэн Монгол Улсын баг 28 дугаарт эрэмбэтэй, дандаа их мастеруудаас бүрдсэн Хорватын багт 0.5:3.5-аар хожигдлоо. Их мастер Ц.Батчулуун Иван Саричид хожигдож, олон улсын мастер Н.Баттулга Хорвое Стевичтэй тэнцэж, их мастер Б.Гүндаваа Младен Палачид, олон улсын мастер Г.Мөнхгал Зденко Козулд хожигдож, их мастер Б.Хатанбаатар тоглолгүй өнжсөн юм. Эрэгтэйчүүдийн ангиллыг Азербайжан, Болгар, Серб тус бүр найман оноотой тэргүүлж буй бол манайхан 4.0 оноотой 95 дугаар байрт явна.
Эмэгтэйчүүдийн ангиллыг БНХАУ, Индонези, Унгар, ОХУ, Иран тус бүр найман оноотой тэргүүлж байна.
Эмэгтэйчүүдийн чансааны 28 дугаарт бичигдсэн Монгол Улсын шигшээ баг 76 дугаарт эрэмбэтэй Ашкирын багийг 4:0-л ээр хожлоо.
Эрэгтэйчүүдийн олон улсын мастер Б.Мөнгөнтуул олон улсын мастер Амина Мезиудыг, их мастер Т.Батчимэг олон улсын мастер Сабрина Латрешег, ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн олон улсын мастер Хайат Тубалыг, олон улсын мастер Б.Анхчимэг Нассила Усседикийг хожиж, ОУШХ-ны мастер Б.Баярмаа тоглолтгүй өнжсөн юм.
Эмэгтэйчүүдийн ангиллыг БНХАУ, Индонези, Унгар, ОХУ, Иран тус бүр найман оноотой тэргүүлж буй бол манайхан зургаан оноотой 29 дүгээр байрт явна.
41 дэх олимпиадын тавдугаар өргийн тоглолтууд урьд шөнө болсон бөгөөд манай эрэгтэйчүүдийн шигшээ баг 67 дугаарт эрэмбэтэй Тажикистантай, эмэгтэйчүүдийн шигшээ баг 20 дугаарт бичигдсэн Вьетнамтай оюун ухаанаа уралдуулсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!