Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ирэх сарын 9-ний өдөр “Монголын Хөрөнгийн Зах Зээлийн Өдөрлөг” арга хэмжээг Дэлхийн санхүүгийн зах зээлийн төв болох Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус арга хэмжээний зорилго нь Монголын аж ахуйн нэгж компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид давхар бүртгэх, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэх гэнэ.
Тус арга хэмжээнд оролцох сонирхолтой компаниудыг энэ сарын 8-ны өдөрт багтаан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Зах зээлийн хөгжлийн газарт бүртгэх аж.
Мэдээллийн эх сурвалж: МХБ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!