Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хонь-ямааны эрлийз төржээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Аризона мужийн амьтны хүрээлэнд нэгэн сонин амьтан төржээ. Хүрээлэнгийн эм хонь хээлтэж төрөх болсон байна. Эзэд нь нэг зүйлд ихэд гайхаж байлаа. Тэр хүрээлэнд эр хонь огт байхгүй, харин нэгэн эр ямаа байдаг байжээ.

Гэтэл гарсан төл нь хонь, ямааны эрлийз байв. Толгой, нүүрний хэлбэр, шийр нь ишиг мэт боловч яг хониных шиг ноостой амьтан ажээ.

Ийм тохиолдол өмнө нь дөрөвдүгээр сард Ирландын нэгэн фермд гарч байв.

Хүрээлэнгийнхэн энэ амьтныг "goat + sheep = geep" гэж нэрлэх болсон байна.

Эх сурвалж: mypettingzoo.com

НЭМЭЛТ: Онигоо