ОХУ-д блогчдыг мэдээллийн хэрэгсэлд тооцож бүртгэх, нэгдсэн стандарт мөрдүүлэх шинэ хууль энэ сараас мөрдөгдөж эхэллээ.
Өнгөрсөн тавдугаар сард Владимир Путины баталсан энэ хууль өдөрт 3000-аас дээш давтагдахгүй тооны хэрэглэгч ханддаг бүх блогуудад үйлчлэх гэнэ.
Найман сарын нэгнээс энэ шаардлагыг хангах бүх блогууд зохих төрийн байгууллагуудад бүртгүүлж эхэлжээ.
Газарзүйн байрлалын хувьд дэлхийн хаана ч ажилдаг бай Орос хэл дээр, Орос хэрэглэгчдэд чиглэсэн бол заавал бүртгүүлнэ. Ингээгүй гадаадад байдаг блогуудыг ОХУ-аас хандах хандалтыг нь хаах ажээ.
Мөн блогчид материал нийтлэхээсээ өмнө баримтыг нягталж шалгах, зүй бус үг хэллэг хэрэглэхгүй байх, онлайн хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөхгүй байх хариуцлага үүрнэ.
Хэрвээ заагдсан үүргээ биелүүлээгүй бол хувь блогчид 10,000-30,000 рубль (280-840 доллар), мэдээллийн байгууллага бол 500,000 рубль (15,000 доллар) орчим торгууль төлөх гэнэ.
Эх сурвалж: rt.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!