Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

“Бэрэн”-ийн ажилчид жагсахыг завдав

Б.Энх
2014 оны 8 сарын 4
Зууны мэдээ

БНХАУ-ын 100 орчим иргэн уржигдар Чингисийн талбайд жагсаал хийхийг завджээ.

Тэд “Бэрэн” констракшны ажилчид байсан бөгөөд цалингаа авч чадаагүйдээ бухимдсан гэнэ. Энэ үеэр хятад иргэдтэй манайхны үндэсний хөдөлгөөний залуус тулгарч багагүй маргаан дэгджээ.

Цагдаагийн байгууллагаас шуурхай арга хэмжээ авснаар хятад ажилчдыг Хятадын Элчин сайдын яаманд нь хүргэж өгчээ.

Дашрамд дурьдахад, “Бэрэн” констракшны захирал А.Хүрэлшагай Барилга хот байгуулалтын яамны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар ажилладаг юм.

Зураг