Хангарьд ордонд
08.00 цагт: Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Шуурхай зөвлөгөөнөөр өнгөрсөн өдрүүдийн цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.
Төв аймгийн Сэргэлэн суманд
11.30 цагт: Дээрхийн гэгээн Богд Жавзандамба хутагтын өргөө болон Ламын гэгээн, Манзушир хутагтын өргөөний шав тавих ёслол, "Майдар эко сити" төслийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно
Хан-Уул дүүргийн "Иргэдэд үйлчлэх төв байранд"
13:30 цагт: Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас зохион байгуулж буй "Иргэдийн мэдээллийн цаг" үйл ажиллагаа эхэлнэ. Энэ үеэр иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны мэдээлэл, бүрдүүлэх материалын гарын авлага, товхимол зэргийг тараана.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт: “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөнөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:30 цагт: ТВ9 телевиз сагсан бөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулах болсонтой холбогдуулан мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!