Эрүүл мэндийн сайд Н.Удвал БНСУ-ын Үндэсний Ассемблейн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын байнгын хорооны дарга ноён Ким Чүн Жин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Сайд Н.Удвал зочдод хандан, Монгол, Солонгос хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаад талархлаа илэрхийлээд, Монгол улсын эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого хийгээд Засгийн газрын баримталж буй эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл, зорилтуудын талаар танилцуулсан аж.
Ноён Ким Чүн Жин энэ удаад Монгол улсын эрүүл мэндийн салбарын бодит нөхцөл байдалтай танилцах, Монгол-Солонгосын эрүүл мэндийн парламентын холбоог байгуулах талаар судлаж, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар санал солилцох зорилгоор ирсэн байна.
Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр талаасаа идэвхитэй хамтран ажиллахаа мэдэгдэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!