
CNN агентлагийн мэдээлж буйгаар Хятадын Юньань мужид орон нутгийн цагаар 16:30-д 6.1 магнитудын газар хөдөлж 26 хүн амь насаа алдаж 79 хүн бэртэж гэмтсэн байна.
Харин BBC агентлаг нас барагсдын тоог 150 буюу эрчимтэй нэмэгдэж байна гэв. 1970 онд тус мужид 7.7 магнитудын газар хөдөлж 15 мянган хүн амь насаа алдаж байжээ.
Газар хөдлөлтийн үеэр бэртэж гэмтсэн, нас барсан хүмүүсийг эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!