Олны танил хүмүүс биеийнхээ аль нэг хэсгийг даатгуулах нь анх сонин содон санагддаг байсан бол өнөөдөр хэвийн үзэгдэл болжээ. Ингээд дэлхийд нэр алдраа дуурсгасан эрхмүүдийн даатгуулсан сонирхолтой 10 зүйлийг нэрлэе.
Алдарт дуучин бүсгүй дэлхийн хамгийн сайхан хөлтэй хүнээр тодорч, “Gillette” брэндийн “Бурхны хөл” шагналыг хүртсэн билээ. Ингэсэн хүн яаж зүгээр байх вэ, өөрийнхөө хөлийг тэрбум ам.доллараар даатгуулсан нь мөнгөн дүнгээрээ энэхүү жагсаалтыг тэргүүлж байна.
Нэрт дуучин бүсгүйн өгзөгөө даатгуулсан тухай мэдээлэл шар хэвлэлийн онцлох нийтлэл болсоор удсан. Женнифер Лопес эрчүүдийн нүдийг хужирладаг эрхтэнээ 300 сая ам.доллараар үнэлсэн. Тэрбээр бүтэн биеэрээ тэрбум хол давсан “ногоон”-ы өртгөөр үнэлэгдсэн тухай мэдээлэл ч байдаг.
Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Португалийн шигшээ баг болон “Реал Мадрид” клубийн хурц од, олон сая эмэгтэйчүүдийн шүтээн Криштиану Роналду хөлөө 144 сая ам.доллараа даатгуулсан. Энэ нь мэргэжил нэгтнүүд дунд нь хамгийн өндөрт орох тоо бөгөөд Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм хөлөө хоёр дахин бага буюу 70 саяар даатгуулснаар удаалдаг.
1990 онд дэлгэцэнд гарсан “Хөөрхөн хүүхэн” киногоороо дэлхий нийтийн танил болсон нэр жүжигчийн Жулиа Робертсийг юу нь хамгийн ихээр чимдэг вэ. Энэ бол тийм ч хэцүү асуулт биш болов уу. Холливүүдийн сайхан бүсгүйчүүдийн нэгт тоооцогддог тэрбээр инээмсэглэлээ 30 сая ам.доллараар үнэлжээ.
“Seх Bomb” дуугаараа алдартай дуучин Том Жонс цээжнийхээ үсийг 2008 онд долоон сая ам.доллараар даатгуулжээ. Гэхдээ үүнийг худлаа гэх мэдээлэл гарч байсан. Өдгөө 74 настай дуучин хэзээнээс л хөгжмийн ертөнцийн “Sex Bomb” нь байсаар ирсэн юм.
“The Rolling Stones” хамтлагийн гитарчин Кэйт Ричардс гурван жилийн өмнө дунд хуруугаа 1.6 сая ам.доллараар даатгуулсан юм. Түүний дунд хуруу нь дургүйг нь хүргэсэн хэн нэгэн рүү гаргахад зориулагдаагүй бөгөөд гитар тоглоход онцгой үүрэг гүйцэтгэдэг юм.
АНУ-ын “Van Halen” рок хамтлагийн дуучин, гитарчин, зохиолч,жүжигчин Дэвид Ли Рот хамгийн хачирхалтай зүйлээ даатгуулсан. Сахилгагүйгээрээ зартай тэрбээр үрийн шингэнээ сая ам.доллараар үнэлсэн юм.
Австралийн нэрт крикетчин Мерв Хьюг алдаршихад голлох нөлөө үзүүлсэн зүйл нь сахал юм. Тэрбээр хайртаа сахлаа 370 мянган ам.доллараар даатгуулжээ.
Америкийн телевизийн “Ugly Betty” цувралын гол дүрээр нь илүүтэй мэдэх жүжигчин Феррера өөрийн шүдийг 10 сая доллараар үнэлжээ. Тэрбээр “Лууг хэрхэн сургах вэ?” хүүхэлдэйн киноны Астридын дүрд хоолой оруулсан юм байна.
“The Demon” нэрээрээ aлдартай “Kiss” хамтлагийн гитарчин, үүсгэн байгуулагч Жиньтэй холбоотой сенсацитай мэдээллүүд үргэлжилсээр. Тэрбээр хэлээ Нэг сая доллараар үнэлүүлснээр жагсаалтын 10-т бичигдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!