Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Роберт Дауни хамгийн өндөр орлоготой

Н.Мөнхжин
2014 оны 8 сарын 2
Зууны мэдээ
Зураг зураг

“Өшөө авагч”, “Төмөр хүн” киноны дүрээр алдаршсан Роберт Дауни "Forbes" сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлогтой жүжигчдийн жагсаалтыг тэргүүлжээ.

Тэрээр сүүлийн 12 сард 75 сая доллар олсон байна. “Төмөр хүн-3” кино 2013 онд 1.2 тэрбум долларын орлого цуглуулж хамгийн их орлоготой киногоор шалгарсан юм.

Тэгвэл Дуэйн Жонсон энэ онд 52 сая доллараар халаасаа түнтийлгэв. Түүний тоглосон “Хилэнцэт хорхойн хаан”, “Геракл” кино удахгүй дэлгэцэнд гарах гэж байна. “Геракл”-д топ модель Ирина Шейк тоглосон юм.

Брэдли Купер 46 сая, Оскар авч хараахан амжаагүй байгаа Леонардо Ди Каприо 39 сая долларын орлоготой удаалав. Эмэгтэй жүжигчдээс Женнифер Лоуренс орлогоороо тэргүүлж байна.

Зураг