САЙН МЭДЭЭ: "Итгэлийн танхим" нээлтээ хийлээ
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах “Итгэлийн танхим” төслийн нээлт өнөөдөр боллоо.
МУСТА, жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан уг төслийн хүрээнд өмнө нь 2011 онд Улсын Клиникийн Нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг тохижуулж байсан юм.
Тохижилтын ажил хийгдсэн хүлээлгийн танхим нь 225 метр квадрат талбайтай бөгөөд нийт засварын ажилд 78,5 сая төгрөг орсон байна.
Танхимыг шинэчлэн засварлах, тохижуулах ажилд 35 аж ахуй нэгж байгууллага болон хувь хүмүүс хандив өгчээ.
ЭХЭМҮТ-ийн Зөвлөх Поликлиникээр өдөрт дунджаар 580 гаруй өвчтөн үзүүлж, тэдний ар гэрийн 700 орчим хүн хүлээлгийн танхимаар үйлчлүүлдэг юм байна.
МУСТА, жүжигчин Г.Ундармаа “Би өнгөрсөн жил энэ хүлээлгийн танхимаар үйлчлүүлж байсан. Тэр үед тухгүй байсан учраас их бухимдсан. Тэгээд засаж тохижуулах санаа төрсөн. Одоо ингээд харахад сайхан байна. Тохилог орчинд эмч нар урамтай ажиллаж, өвчтнүүдийн ар гэрийнхэн бухимдалгүй үйлчлүүлэх байх гэж найдаж байна” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

