Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/07-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Жүжигчин Г.Ундармаа гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдлээ

Б.Ану
2014 оны 3 сарын 7
iKon.MN

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе, олон нийтийн оролцооны төслийг хэсэг залуу санаачлан эхлүүлээд байгаа билээ. 

Энэхүү төсөл нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд төслийн хүрээнд “гэр бүлийн тухай”, “гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай”, “хүүхдийн эрхийг хамгаалах тухай” зэрэг хуулиудыг иргэдэд медиа хэлбэрээр сурталчилан хүргэхээр зорин ажиллаж байна. 

Энэхүү төслийг урлаг соёл, спорт зэрэг салбарын эрхмүүд дэмжин ажиллаж байгаа бөгөөд Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр төсөл энэ оныг дуустал үргэлжлэх юм байна.

Төсөлд  жүжигчин Г.Ундармаа нэгдэж дараах уриалгыг гаргалаа.