ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Жүжигчин Г.Ундармаа хөл нь газар хүрэхгүй баярлаж явна

Өглөөний сонин
2014 оны 7 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

Монголын хошин ур­лагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ олсон жүжигчин, Соёлын тэр­гүүний ажилтан Г.Ундармаа тайзан дээр гарахаасаа ил­үүтэй хүмүүн­лэгийн үйлсэд хамаг л цаг заваа зориулж яваа билээ.

Тэрбээр “Итгэлийн тан­хим” төслийнхөө хүрээнд эмнэл­гүүдийн хүлээл­гийн тан­химыг шинэлэг өнгө төрхтэй болгон тохижуулж байгаа юм. Тодруулбал Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхдийн зөвлөх Поликлиник”-ийн хүлээлгийн танхимыг засаж тохижуулах “Итгэлийн танхим-Хүүхдүүдэд” ажил нь 80 гаруй хувьтай явагдаж байгаа аж.

Тэгвэл жүжигчин бүсгүй саяхан өөрийн цахим хуудаснаа “Миний сайхан сэтгэлийн хариуд “Сарнайх гоёлын студи”-ийн хамт олон гурван сая төгрөг хандивласан.

Түүнчлэн “Goo Bayan Health” компанийн гурван найз бүсгүй уг төсөлд 10 сая төгрөг хандивлалаа. Тэгсэн чинь саяхан Итгэлийн танхимаар үйлчлүүлэх хүүхдүүдэд зориулж Америкаас хүүхдүүдийн эрүүл мэндэд хор нөлөөгүй, сэтгэхүйг хөг­жүүлэх олон гоё тоглоомуудыг ирүүллээ” гэжээ.

Сайхан сэтгэлийн үзүүрт сүү гэж үг бий. Ямартай ч хошин урлагийн авьяаслаг, чадварлаг бүсгүйчүүдийн нэг жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Ундармаа хөл нь газар хүрэхгүй баяртай яваа гэнэ.

Зураг