Facebook ажилтнуудаа зориулан төв оффистоо ойрхон хотхон бариулахаар 120 сая доллар төлөвлөжээ.
Энэ хотхоноос оффис хүртэл явган явах боломжтой байх ба 394 блокоос бүрдэх аж. Хотхонд бүх төрлийн үйлчилгээ бар ресторан, дэлгүүр, эмнэлэг, унадаг дугуй засвар, спорт комплекс байх гэнэ.
Хотхоныг одоогоор “Zuckland”, “Facebookville” зэргээр нэрлэцгээж байгаа юм байна.
Ер нь Facebook, Apple, Google зэрэг компаниудын ажилтнууддаа олгодог ажиллах орчин хамгийн шилдэг нь байдаг.
Facebook компани нь оффис дотроо фитнес клуб, спортын, тоглоомын булангууд, хөгжмийн зэмсэг тоноглол, эрүүл мэндийн үйлчилгээ, массаж, ресторан зэрэг бүх хэрэгцээгээр хангасан байдаг байна.
Үүний гол зорилго нь ажиллах таатай орчин бүрдүүлж, ажилтнуудын оюуны хөдөлмөрийн бүтээмжийг дээд зэргээр ашиглахад чиглэгддэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!