
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон тус яамны хэлтсийн удирдлагууд өчигдөр шинээр байгуулагдсан барилгын материалын үйлдвэрүүдтэй танилцлаа.
Тухайлбал, “Монгол элс” төмөр хийцийн үйлдвэр, “Гранд повер” байшин угсрах үйлдвэр, “Дорны цас” хөнгөн блокны үйлдвэрийн ажилтай танилцсан юм.
Засгийн газар жил гаруйн өмнөөс эхлэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд барилгын материал үйлдвэрлэдэг 70 гаруй компанид 160 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Эдгээр компанийг хөнгөлөлттэй зээлээр дэмжсэнээр улирлын болон импортын хамаарлаас барилгын салбарыг гаргана. Эхний ээлжинд 2015 он гэхэд импортоор цемент авахгүй. Үүнээс гадна сайн ажиллаж байгаа үйлдвэрүүдийг цаашид ч бодлогоор дэмжинэ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!