Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Байтын Ж.Гантөгс шилдэг 32-т шалгарлаа

Б.Бат, Өдрийн шуудан
2013 оны 10 сарын 4
Өдрийн шуудан
Зураг зураг
Байт харвааны ОУХМ Ж.Гантөгс

Байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Анталья хотод үргэлжилж байна.

47 дахь удаагийн тэмцээнд 69 орны 441 тамирчин рекурв, компаундын гэсэн хоёр төрлөөр эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, багийн, холимог төрөлд цэц сорьж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин үндэсний ншгшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ж-Нарантуяа, Ю.Ганзориг нарьг удирдлага дор хүч үзэж байгаа юм.

Сонгодог буюу рекурвын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 62 орны 146 тамирчин хасагдах системээр өрсөлдөж байна.

Дэлхийн чансааны 33 дугаар байрт эрэмбэтэй, ОУХМ Ж.Гантөгс хоёр ялж, шилдэг 32-т шалгарлаа. Тэрбээр эхний тойрогт Финландын Самули Плиппог 5:5 (2:0, 2:0, 0:2, 0:2, 1:1)-аар, дараагийн даваанд Чилийн Гуиллермо Агуиларыг 6:5 (2:0,1:1, 2:0,0:2,1:1)-аар буулган авчээ.

Харин өнөөдөр гуравдугаар тойрогт өнгөрсөн жилийн Европын аварга Нидерландын Рик ван дер Вентэй цэц сорихоор боллоо. Хэрэв тэрбээр түүнийг хожсон тохиолдолд шилдэг 16-д шалгарах юм.

Тус ангилалд өрсөлдсөн ОУХМ БДолгорсүрэн нэгдүгээр тойрогт “Афин-2004” олимпийн наадмын дөрөвдүгээр байрын шагналт, Их Британийн хашир туршлагатай харваач Лэрри Годфрейг 6:4 (0:2, 2:0, 2:0, 0:2, 2:0)-өөр хожиж гараагаа гайхалтай эхлүүлсэн. Гэсэн ч хоёрдугаар тойрогт АНУ-ын Жо Фанчинд 2:6 (0:2, 0:2, 2:0, 0:2)-гаар хожигдсоноор тэмцээнээ өндөрлөлөө.

Харин ОУХМ Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр тойрогт Шведийн Себастьян Диефтэд 4:6 (0:2, 0:2, 2:0,0:2)-гаар хожигджээ.

Эмэгтэйчүүдийн рекурвын ганцаарчилсан төрөлд 49 орны 115 харваач хасагдах журмаар өрсөлдөж байгаа бөгөөд “Лондон-2012” олимпод шөвгийн 16-д шалгарсан, ОУХМ Б.Урантунгалаг даваанд Энэтхэгийн Чекроволу Свурог 6:4 (2:0, 0:2, 2:0, 0:2, 2:0)-өөр хожсон ч дараагийн даваанд Лондоны олимпийн хүрэл медальт, Мексикийн Мариана Авитад 2:6 (2:0,0:2,0:2,0:2)-гаар дийлдсэнээр тэмцээнээ дуусгав.

Түүнчлэн ОУХМ А.Энхтуяа 2007 оны Европын аварга, Их Британийн Эми Оливерт 2:6 (0:2, 2:0, 0:2, 0:2)-гаар хожигдсон бол ОУХМ Н.Ариунбилэг “Барселон-1992” олимпийн багийн тэмцээний хүрэл медальт, дэлхийн чансааны 14 дүгээрт эрэмбэтэй АНУ-ын Хатуна Лоригт 0:6 (0:2, 0:2,0:2)-гаар хожигдлоо.

Манай байт харваачид эрэгтэй, эмэгтэй багийн болон холимог харваанд шилдэг 16-д багтаагүй учраас хасагдах шатанд өрсөлдөх боломжгүй болсон юм.

Зураг