“Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аянг зохион байгуулах талаар Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцжээ.
Гэр хорооллын дулаалга багатай гэр, дулаан алдагдалтай орон сууцанд амьдардаг айл өрхийн өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах, орон сууцаа дулаалах замаар дулаанаа хэмнэдэг зөв дадалд олон нийтийг уриалах зорилгоор дээрх аянг зохион байгуулах юм байна.
Дулааны алдагдал багатай дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, импортолдог аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан сургалт, сурталчилгааг холбогдох газруудтай хамтран хийх гэнэ.
Энэхүү аяны үр дүнд өвлийг өнтэй давахаас гадна эдийн засгийн тодорхой хэмнэлт хийх боломжтой гэж тооцоолж байгаа аж.
Ингээд “Агаарын бохирдлын эсрэг орон байраа дулаалцгаая” аяныг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын захирамж гаргахаар болсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!