Өмнөд Солонгосын “Севол” хөлөг онгоцны ослоос амьд гарсан хүүхдүүд шүүхийн танхимд гэрчийн мэдүүлэг өгөхөөр болжээ.
Хөлгийн ахмад болон экипажийн гурван ахлах гишүүнийг анхаарал болгоомжгүй хандсан, санамсаргүйгээр хүний аминд хүрсэн хэрэгт буруутгаж байна.
Экипажийн бусад 11 гишүүнийг ажил албандаа хайхрамжгүй хандсан хэмээн үзэж байгаа юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Чэжү арал орохоор явж байсан “Севол” хөлөг онгоц живж 300 орчим хүн амь насаа алдсаны ихэнх нь сургуулийн сурагчид байсан юм.
Хөлөг онгоц живж эхлэхэд экипажийн гишүүд хөлгийг орхин явж, хүүхдүүд тэнд үлдсэн байсан нь өмнөд солонгосуудын жигшил зэвүүцлийг хүргэсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!