Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүүгийн гарын үсгийг баталгаатай гэж тогтоожээ

Р.Саруул
2013 оны 10 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг
“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү

Бүх үйл яв­дал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна

“УБТЗ”-ын дарга асан Т.Очирхүү, “Жаст”-ын Ш.Бат­хүү­гийн батлан даагч болж Өмнөд Африкийн “Стан­­дарт” банкнаас 34 сая ам. долларын зээл авч өгсөн тухай шуугиан гарсан. Харин энэ бүхнийг Т.Очирхүү “Би ямар ч хүний батлан даагч болоогүй. Энэ бүхэн бүгд худал мэдээлэл” гэж үгүйсгэж байсан.

Тэгвэл өнгөрсөн сард ма­най улсын криминалистик ши­н­жил­гээгээр түүний га­­­­­­рын үсэг мөн гэдгийг тог­тоосон байна. Түүнчлэн Тө­­рийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Стан­дарт” банкны зүгээс “ГОК” бо­лон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан” гэж мэдээлсэн. 

Гэтэл юуны учир Т.Очир­хүү энэ бүхнийг үгүйс­гэж хэргийг өрөөсөө хол­дуу­лах гэж байгаа нь олны сонирхолыг татсаар байна. Өөрөөр хэлбэл уг хэрэгт хариуцагчаар нь ма­най улс татаг­дах болоод байгаа. 

Учир нь бүх үйл яв­дал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэхийг хүссэн байна. Товчхондоо тус банк­ныхан “Эрдэнэт” болон “УБТЗ” хоёрыг Англид дууд­сан хэрэг. 

Тиймээс ч тэд өнгөрсөн долоодугаар сард манай улсад ирж холбогдох албаны хүмүүстэй зөвшилцсөний эцэст ма­найхаас ажлын хэсэг гаран нэг сарын өмнө тус улсыг зориод ирсэн юм билээ. 
Гэхдээ одоогоор ажлын хэсэг энэ хэргийн талаар хэрхэн яаж ярилцсан эсэх нь нууц байгаа юм. Хэдийгээр өнөө­дөр Ш.Батхүү хэргийг ган­цаараа үүрэх гэж орол­дож байгаа ч түүнийг ган­цаараа уг хэргийг үйлдэх бо­ломж­гүй гэж хуулийнхан үзэж байгаа. 

Иймд тухайн үед Ш.Бат­хүүтэй хамтарч ажил­ладаг байсан улстөрийн бү­лэг­лэл болон бизнесийн за­рим нөхдийг ч шалгаж эхлээд байгаа. 

Ер нь бол Төрийн өм­чийн хороонд “УБТЗ”-тай холбоотой янз бүрийн мэ­дээлэл одоог хүртэл ирсээр байгаа аж. Тэд энэ бүх асууд­лыг хуулийн бай­гуул­лага шалган тогтоосны дараа тус газартай холбоотой мэ­дээллийг ил болгоно гэж ярьж байсан. 

Т.Очирхүүг Ш.Батхүүтэй халаас нэг байсан гэдгийг маш олон хүн гэрчилдэг. Энэ нь ч үнэний ортой. Т.Очирхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Батлан дааг­­­чийн гэрээний гарын үс­гээ зээлийн баталгаа биш. “Жаст”, “УБТЗ” хоёрын байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ” гэж ярьсанд учир мэдэх хү­мүүс ихээхэн дургүйцэж бай­гаа юм. 

Өөрөөр хэлбэл 2006 оноос “Жаст” төмөр замд сар болгон 6000-7000 тонн орчим дизель түлш ний­лүүлж байсан байна. Үүнийг л эрхэм дарга батлан даагчийн гэрээний гарын үсэгтэйгээ холиод байгаа бололтой. 

Ямартай ч өнөөдөр манай улсын криминалистик шин­жилгээгээр Т.Очирхүү­гийн гарын үсгийг бат­лагаа­тай хэмээн тог­тоолоо. 

Эл гарын үсгийн та­лаар “Өмнөд Африкийн “Стан­дарт” банкинд цагаанаас ца­гаан цаасан дээр дурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно” гэж тус банкны зүгээс ч манай Засгийн газарт мэ­дэгдсэн юм билээ. 

Тэгэхээр “УБТЗ”-ыг барь­цаанд тавьсан гэх Т.Очирхүүгээс болж бид удахгүй Лондоны ар­бит­рын шүүхэд дуудагдах нь баараггүй боллоо. 

Өнөө­дөр манай улсын эдийн засаг ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Хэрэг хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

Зураг