Саяхан болсон Apollo 11 хөлгийн 45 жилийн ойн арга хэмжээний үеэс NASA анх удаа Ангараг гаригт хүн хүрэх боломжийн талаар эрчимтэй ярьж эхэлжээ.
Одоогоор тэд автомашины хэмжээтэй роботыг Улаан нүдэн гаригт хүргэж чадаад байгаа билээ. Тэгвэл энэ технологи нь хөгжсөөр 2030 он гэхэд анхны хүмүүс шинэ гариг дээр буух боломжтой болох гэнэ.
Энэ зорилгоор NASA нь Orion нэртэй сансрын хөлөг, Space Launch System (SLS) пуужин хөөргөх систем зэргийг бүтээж байгаа юм. Эдгээр технологийн тусламжтайгаар хүн төрөлхтөн урьд нь хэзээ ч хүрч байгаагүй нарны аймгийн хэсгүүдэд зочлох боломжтой болно.
Эхний аялалын үр дүнд “Дэлхийгээс өөр гаригт амьдрал бий юу?”, “Ангараг дээр хүн амьдрах боломжтой юу?” гэсэн асуултуудын хариу олдох ажээ.
NASA ойрын 20 жилд багтаж өөр гаригт амьдрал байгааг баталж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.
NASA-ийн төлөвлөгөө ёсоор Orion хөлгийн эхний туршилт 2014 оны 12 сард хийгдэж, Дэлхийн Ван гаригт 2015 онд анхны станц илгээх бол 2016 онд Ангараг руу шинэ станц илгээхээр болжээ.
Харин 2017 оноос анхны хувийн компаниуд сансрын нислэгээ хийж эхлэх юм байна.
Юутай ч гэсэн бидний цаг үеийнхэн Ангарагт хүн зочлохыг харах хувьтай ажээ.
Эх сурвалж: technobuffalo.com
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!