Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлбөмбөгийн шүүгчийг талбай дээр толгойг нь тасдан хөнөөсөн аймшигт хэрэг гарлаа

Монголын мэдээ
2013 оны 10 сарын 4
Монголын мэдээ
Зураг зураг
Шүүгчийг барьж аван хөл, толгойг нь тасдаж, толгойг нь талбайн голд өлгөсөн байна

Ирэх жил хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээж авах гэж буй Бразил улсад энэ спортод дурлагчдын айдсыг төрүүлсэн жигшүүрт хэрэг гарлаа. Хөлбөмбөгийн шүүгчийг ажлаа хийж байх үед нь буюу хөлбөмбөгийн талбай дээр хөнөөж, хөл, гар, толгойг нь тасдан мөчилсөн байна. 

Рио хотноо болж байсан залуучуудын хөлбөмбөгийн багийн тоглолтын үеэр шүүгч Октавио Сильва нь Дос Сантос Обри гэгч тоглогчид дүрэм зөрчсөнийх нь төлөө улаан хуудас гардуулжээ.

Гэвч хөлбөмбөгч шаардлагыг хүлээж авсангүй, шүүгчид гар хүрсэн байна. Тоглогч 30-тай, Шүүгч 20 настай залуу хархүү байсан учир нэлээд гөвшүүлсэн аж. Ингээд хутга гаргаж ирэн тоглогчийг хутгалжээ. Тоглогчийг эмнэлгийн машин авч явж, тоглолт цаашаа үргэлжилсэн байна. Нэгд, тоглогч өөрөө эхлээд гар хөдөлсөн, хоёрт хутгалсан гэж мэдээгүй учир тоглолт цаашаа үргэлжилсэн байна.

Гэтэл Дос Сантос Обри замдаа нас барж, энэ нь багийн галзуу фанатуудын чихэнд хүрснээр тэд талбай руу дайрч орж ирэн шүүгчийг барьж авчээ. Улмаар хөл, толгойг нь тасдаж, толгойг нь талбайн голд өлгөсөн байна. 

Цагдаагийн газар энэ хэрэгт Moraes Луис де Соуза гэгч эрийг буруутган баривчлаад байгаа ажээ. Мөрдөх ажиллагаа үргэлжилж байгаа аж. 

Өмнөд Америкт шүүгч үргэлж эрсдэлтэй нөхцөлд ажлаа хийдэг учир хүйтэн мэс, тэр ч битгий хэл буу зэвсэг агсан талбайд гарах явдал олон байдаг юм. 

Зураг